“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн барилдаан болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг хэсгийн аварга болж, мөнгөн медалийн төлөө Косово улсын жүдоч Дистрия Красникитэй барилдахаар шалгарлаа. Хоёр бөх өмнө нь дөрвөн удаа таарч барилдахад манай бөх хоёр ялж, хоёр ялагдаж байв. Тэд хамгийн сүүлд Унгарын нийслэл Будапешт хотод нэг сарын өмнө учраа таарахад М.Уранцэцэг торгуулиар ялсан юм. Ийнхүү тэд “Токио-2020” олимпийн наадмын мөнгөн медалийн төлөөх барилдаанд тав дахь удаагаа буюу хайнаа хагалахаар болж байна.
Дистрия Красникигийн гаргасан амжилт:
2019 оны дэлхийн аварга
Европын аваргын алт, мөнгө, хүрэл
World masters-ийн гурван удаагийн аварга
Гранд слам тэмцээний хоёр удаагийн аварга, мөнгө, хүрэл медалиуд
Гранпри тэмцээни мөн алт, мөнгө хүрэл медаль
Б.Жаргал
Сэтгэгдэл (4)