Олон улсын олимпын хорооны туган дор оролцож буй Оросын сэлэмчин бүсгүй Айзанат Муртазаева дэлхийн шилдгүүдийг буулган авч хагас шигшээд шалгарлаа. Түүний амжилт энэ олимпын нэгэн гол дуулиан болох нь лавтай. Айзанат Муртазаева энэ жил 20 настай.
Тэрбээр эхний тулаанд Хонгконг, БНСУ, АНУ-ын олимп, дэлхийн шилдэг сэлэмчдийг буулган авсан юм. Айзанат Муртазаева хагас шигшээ тулаанд Хятадын тамирчинтай тулалдах юм.