“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн хагас шигшээ барилдаан болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг мөнгөн медалийн төлөө Косово улсын жүдоч Дистрия Красникитэй барилдаж, вазари үнэлгээгээр ялагдлаа.
Хоёр бөх өмнө нь дөрвөн удаа таарч барилдахад манай бөх хоёр ялж, хоёр ялагдаж байв. Ингэснээр манай М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
Сэтгэгдэл (1)