“Токио-2020” олимпын наадмын буудлагын төрөлд анхны медальтан тодорсон бол дөнгөж сая Эквадор улсын Ричард Карапас дугуйн уралдаанд түрүүллээ. Тэрбээр олимпын наадмын түүхэнд алтан медаль хүртсэн хоёр дахь тамирчин болов. Түүнээс өмнө хөнгөн атлетикийн төрөлд 1996 оны Атлантагийн олимпод Жефферсон Перес алтан медаль хүртэж байлаа. Дугуйн төрөлд Бельгийн Вон Ду Ваерт мөнгө, Словенийн Таде Погакар хүрэл медаль хүртэв.