“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө Португалын Катарина Костаг гарт өчих мэхээр цэвэр ялж, олимпын наадмын хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр зуны олимпын наадмаас медаль хүртсэн Монголын 27 дахь медальтан, ес дэх жүдоч болов. Харин Японы Фуна Тонаки, Украины Дистриа Красникитэй аваргын төлөө барилдахаар боллоо.
Б.Жаргал