“Токио-2020” зуны олимпын наадмын жүдо бөхийн 48 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Мөнхбатын Уранцэцэг хүрэл медаль хүртэж, Монголын баг тамирчдын олимпын наадмын 27 дахь медалийг хүртэж, ес дэх жүдоч болов.
Түүний медаль хүртсэний дараах сэтгэгдлийг хүргэж байна. М.Уранцэцэг: Намайг ингэж медаль авахад манай баг хамт олон маш их тусалж, дэмжсэн. Бэлтгэл хангагч, багш, дасгалжуулагч маш их тусалсан. Би гурав дахь олимпдоо оролцоод медаль авч байна.
Аав, ээж, найз нөхөд, “Хүч” спорт хорооныхондоо баярлалаа. Энэ медалийг авахын төлөө 16 жил хичээсэн. Медаль авсандаа маш их баярлалаа” гэсэн юм.
Б.Жаргал