“Токио-2020” зуны олимпын наадмын жүдо бөхийн 48 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Мөнхбатын Уранцэцэг хүрэл медаль хүртэж, монгол түмнийхээ магнайг тэнийлгэв. Тэрбээр Монголын баг тамирчдын олимпын наадмын 27 дахь медалийг хүртэж байгаа нь энэ.
Тэгвэл олимпын наадмын эхний өдөр нэг медаль хүртсэн амжилтаараа Монгол Улсын шигшээ баг 206 орноос 12 дугаар байрт бичигдэж байна.