"Токио-2020" зуны олимпын наадмын буудлага спортын төрөлд Ц.Анударь оролцож байна. Манай тамирчин урьдчилсан дасгалд 347 оноотой дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа бөгөөд сүүлийн 10 сумаа тавина. Ингэснээр манай Ц.Анударь финалын шатанд сум тавих магадлал өндөр байна.