“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Монголын тамирчин Саейд Моллай хагас шигшээ барилдаанд Австрийн Шамил Борчашвилитай учраа тааран хоёр вазари үнэлгээгээр ялснаар мөнгөн медалийн болзол хангалаа.
Саейд Моллай эх орноосоо татгалзаж, дүрвэх шалтгаан болсон 2019 оны ДАШТ-ны тэмцээн юм.
Тэрбээр тус тэмцээнд эхний хоёр даваагаа амжилттай давж, хагас шигшээд барилдвал гэр бүлийг нь “оролдоно” гэсэн хэд хэдэн заналхийллийн улмаас Бельгийн бөх Маттис Кассед арга буюу унасан юм. Тэгвэл тэрхүү барилдаанд тахим өгсөн Бельгийн бөх нь энэ удаагийн олимпод Японы бөхөд унасан билээ.
Нөөц бололцоо байвч аливаа шахалт дарамтын улмаас амжилтаа үнэлүүлэхгүй байна гэдэг тамирчин хүний хувьд ялагдлаас хүнд тусна. Энэ нь түүний эх орноо орхих гол шалтгаан болсон. Саейд Моллайг олимпын дэвжээнд барилдах боломж олгосон Монгол Улс маань олон улсын тавцанд “гоё”харагдаж байна.
Моллай ч тамирчин хүнийхээ хувьд тангарагтаа үнэнч байж, бидний итгэлийг алдалгүй олимпын наадмын алтан медалийн төлөө гарч ирсэн нь дэлхий дахинд “гоё” харагдаж чадлаа.
А.Сүх
Сэтгэгдэл (1)