“Токио-2020” олимпын наадмын боксын тэмцээн болж байна. Дөнгөж сая эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд Азийн АШТ-ий Мөнхбатын Мягмаржаргал ДАШТ-ий алт, хүрэл медальт, Европын аварга Их Британы тамирчин Прайс Лаурентай тулалдаж, ялагдлаа.
Манай М.Мягмаржаргал олимпын наадамд анх удаа өрсөлдөж буй Монголын анхны эмэгтэй тамирчин болов. Тэгвэл түүний өрсөлдөгч Прайс Лаурен бол жингийнхээ тэргүүн ширэн бээлийтэн юм. Түүний хувьд энэ жинд олимпын аварга болох таамагт зүй ёсоор нэрлэгдэж байгаа билээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)