“Токио-2020” олимпын наадмын боксын эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд гарч тулалдсан Мөнхбатын Мягмаржаргал рингэнд гарахдаа “MGL” гэсэн бичиггүй өмсгөлтэй гарсан.
Энэ талаар тодруулахад манай тамирчны шигшээ багийн өмсгөл дээр ивээн тэтгэгчийн лого бичиг байсан тул Олон улсын олимпын хорооноос тухайн хувцастай гарч тулалдахыг зөвшөөрөөгүй байна.
МҮОХ болон Монголын үндэсний шигшээ баг, боксын холбоо энэ талаар урьдчилан мэдээгүй нь харамсалтай. М.Мягмаржаргал эхний тулаанаа хийхийн тулд арга буюу бие халаалтын хувцастай гарч тулалджээ. Мөн гавьяат тамирчин Э.Цэндбаатар эхний тулаанаа бие халаалтын хувцастай тулалдсан байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)