“Токио-2020” зуны олимпын наадам ид дундаа орлоо. Монгол Улсын шигшээ баг нэг мөнгө, хоёр хүрэл медальтай 45 дугаар байрт бичигдэж байна.
Тэгвэл өнөөдөр жүдо бөхийн багийн барилдаанд зургаан бөх, буудлага спортын төрөлд нэг тамирчин оролцоно. ЖҮДО: 11:00 цагт жүдо бөхийн холимог багийн төрөл эхэлнэ. Холимог багийн төрөл олимпийн наадмын хөтөлбөрт анх удаа багтсан бөгөөд нэг улсын баг зургаан бөхтэй ( эмэгтэй 57 кг, 70 кг, +70 кг , эрэгтэй 73 кг, 90 кг, +90 кг) байна.
Монголын жүдочид эхлээд хоёрдугаар татамид хоёр дахь барилдаанд БНСА-ын багтай хүч үзэх юм. Ялбал ОХУ-ын багтай 1/4 -д учраа таарна. п
БУУДЛАГА: Эмэгтэйчүүдийн урт бууны 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд Оюунбатын Есүгэн нэгдүгээр ээлжинд 19 дүгээр галын цэгээс буудах хуваарьтай байна. Энэ төрөлд 39 тамирчин өрсөлдөх бөгөөд үндсэн буудлага 12:00 цагаас эхлэх бөгөөд дөрвөн сери буудасны дараа шилдэг найман үзүүлэлттэй буудагч финалд шалгарах юм