Катарын нийслэл Доха хотод ширээний теннисний Азийн АШТ болж байна. Монголын баг тамирчдаас эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Г.Сэр-Од хоёр ялалт авлаа.
Түүний амжилт спорт сонирхогчдын анхаарлыг татаж байна. Тэрбээр шилдэг 32-т шалгарч, улмаар шөвгийн 16-д шалгарахын төлөө тоглох юм.
Б.Жаргал