Итали улсад жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 6-10-нд болно. Тэмцээнд Монгол Улсаас 12 тамирчин өрсөлдөхөөр Италийг зорив. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Ганбүргэдийн Тэмүүжин, 66 кг-д Алтайбаатарын Өсөхжаргал, 81 кг-д Төмөрсанаагийн Рэнчиндорж, Лувсандэмбэрэлийн Сэргэлэн -100 кг-д Батбаатарын Сумъяабаяр +100 кг Уламбаярын Балжинням нар өрсөлдөнө. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Гэрэлзаяагийн Нандинцэцэг 52 кг-д Дэлгэрсайханы Сарантуяа, 57 кг-д Энхбаатарын Номинтуяа, Алтанхундагын Намуундалай, 63 кг-д Цог-Очирын Сүнжидмаа, +78 кг-д Отгонбаярын Хүслэн нар барилдах юм байна.