“Осло-2021” чөлөөт бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн М.Лхагвагэрэлийн дэвжээнээс буумагцаа өгсөн маш товчхон сэтгэгдлийг хүргэж байна. Тэрбээр энэ жинд Монголын анхны дэлхийн медальтан болсон юм.
Сэтгэл үнэхээр өндөр байна. Дэмжиж тусалсан бүх хүнд баярлалаа. Мөн намайг бөхийн замд хөтөлж оруулсан Б.Баттулга багш болон шигшээ багийн бүх дасгалжуулагч нартаа баярлалаа. Парисын олимп хүртэл бэлтгэлээ сайн хийж, дэлхийн медалийг тоог нэмж, олимпын аварга болох болно оо.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)