“Осло-2021” чөлөөт бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд М.Лхагвагэрэл хүрэл медаль хүртлээ. Энэ амжилт хүнд жинд дэлхийн дэвжээнээс хүртсэн Монголын бөхчүүдийн дөрөв дэх медаль юм. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Баянмөнх 100 кг-ын жинд 1971, 1974 оны ДАШТ-ээс мөнгө, 1975 онд алтан медаль авсан түүхтэй. Харин М.Лхагвагэрэл 125 кг-ын жинд дэлхийн медаль хүртсэн анхны монгол бөх болов. Тэрбээр чөлөөт бөхийн хүнд жинд монголчуудын 46 жил хүсэн хүлээсэн медалийг авчирлаа.
Сэтгэгдэл (2)