Узбекистаны нийслэл Ташкент хотод бодибилдинг, фитнессийн ДАШТ өнөөдөр эхэлж байгаа бөгөөд манай улсаас 10 тамирчин өрсөлдөнө. Тэмцээнд эх орноо төлөөлөн С.Дуламрагчаа, А.Отгонбаатар, Б.Мөнхбилэг, Д.Бадамханд, З.Оюун-Ундрах, Д.Энхбилэг, Т.Болор, Т.Урангоо, Э.Лхагва-Очир, Ж.Баянмөнх өрсөлдөх юм. Мөн тус тэмцээнд олон улсын шүүгч С.Одбаатар, албан төлөөлөгч Г.Мөнгөнбаяр нар ажиллаж байна.
Б.Жаргал