Дэлхийн даамын холбоо (FMJD)-ны шинэчилсэн чансаа гарлаа. Өнгөрсөн долдугаар сард Эстони улсад болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д өрсөлдсөн Дэлхийн даамын холбооны мастер Ц.Сүхбат чансаагаа 36.6 оноогоор ахиулж, Олон улсын мастер цолны нэг балл биелүүлжээ. Тэрбээр ДАШТ-д 9 өргөөс 11 оноо авч, 61.11 хувийн амжилт үзүүлсэн юм. Харин Монголын даамын холбооны чансааны эрэгтэйчүүдийг Д.Эрдэнэбилэг, эмэгтэйчүүдийг Н.Мөнхтуяа нар тэргүүлж байна.