“Осло-2021” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ болж байна. Тэмцээн тэн хагастаа ороход манай бөхчүүдээс 125 кг-ын жинд М.Лхагвагэрэл, 65 кг-д Т.Тулга хүрэл медалийн эзэн болсон. Тэд үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулгын гарын шавь нар юм. Монголын баг тамирчид хоёр хүрэл медаль хүртснээр багийн дүнгээр зургадугаар байрт жагсаж байна.
Б.Жаргал