Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн эмч, эрдэм шинжилгээний ажилтнууд Архангай аймагт ажиллажээ. Тус аймгийн өсвөрийн тамирчдын биеийн ерөнхий хөгжлийг тодорхойлж, бие бялдарын антропометрийн хэмжилт хийж, хоол зүйн зөвлөгөө өгсөн байна. Мөн биеийн тамирын 30 гаруй багш, дасгалжуулагч нарт спортод тохиолдох гэмтэл, допингийн хор нөлөө сэдвээр сургалт зохион байгуулжээ.
Б.Жаргал