Өвлийн олимпын наадам манай урд хөршийн нийслэл Бээжин хотод хөшгөө нээхэд 80 гаруй хоног үлдлээ. Тэгвэл өнөөдөр МҮОХ-ноос өвлийн спортын тамирчдад тэтгэлэг гардуулах ёслол болоход цаначин Б.Ачбадрах, Б.Мөнхгэрэл, А.Энхтуул, тэшүүрчин А.Зул нарт тэтгэлэг гардуулсан юм. Б.Ачбадрах нөгөөдөр Швейцарь улсад болох Дэлхийн цомын тэмцээнд оролцох аж.