Туркийн нийслэл Станбул хотод боксын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ ирэх сард болно. Энэ тэмцээнд эх орноо төлөөлөн тулалдах Монголын баг тамирчдыг сонгон шалгаруулах сорилын тов гарлаа. Сорил тулаан маргааш Сонгинохайрхан дүүргийн спорт зааланд эхлэх юм байна. Тус сорилоос 11 тамирчинг шалгаруулах бөгөөд 31 тамирчин оролцохоо мэдүүлжээ. Дашрамд дуулгахад боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс Монголын баг тамирчдаас цор ганц медаль хүртсэн М.Нандинцэцэг билээ.
Б.Жаргал