Монголын дугуйн холбооны дэргэдэх Тамирчдын зөвлөлийн анхдугаар хурал энэ сарын 13-нд болно. МҮОХ-ны хурлын танхимд болох энэ хуралд насанд хүрэгчид, өсвөр үе, залуучууд, сонирхогчид, ахмадын болон 16 ба түүнээс дээш насны эмэгтэй тамирчдын төлөөлөл оролцох эрхтэй гэж заажээ. Хурлаар Тамирчдын зөвлөлийн Удирдах бүрэлдэхүүний бүтэц тоог баталж, даргыг сонгох юм байна. Мөн тус зөвлөлийн эрх үүргийг хэлэлцэн баталж, тамирчдын ёс зүй, сахилга батыг сайжруулах талаарх дүрмийг хэлэлцэн батлах аж.