УИХ-ын гишүүн Ш.Адъшаа чөлөөт бөхийн төрөлд “Токио-2020” олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн Б.Болортуяа, “Осло-2021” ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Т.Тулга нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ. УИХ-ын гишүүн Ш.Адъшаа нь Ховд аймгаас УИХ-ын гишүүн сонгогдсон төрийн түшэээ бөгөөд олимп, дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг цуурайтуулсан дээрх хоёр бөх тус аймгийн харьяат залуус юм. УИХ-ын гишүүн Ш.Адъшаа энэхүү арга хэмжээний дараа “Ховдын хязгаараас олимпын медальтан төрүүлэх, дэлхийн болон олон улсын аварга тамирчидтай болохсон гэж хүсэж зорьсон маань ийнхүү бүтэж, биелж эхэлсэнд сэтгэл өег байна. Нутгийн тамирчид, залуучууд дүү нартаа үлгэр дуурайлал, урам итгэл өгсөн Болортуяа, Тулга нартаа спортын их амжилт, амьдралын аз жаргалыг хүсье. Монгол төрийнхөө алтан соёмбот далбааг өндөрт өргөж, тив дэлхийд нэр алдраа гайхуулах урт холын зам нь ээлтэй сайхан байх өлзийтэй ерөөл өргөе” гэв.
Б.Жаргал