Азийн оюутны аварга шалгаруулах хөгжөөн дэмжигчдийн спортын III тэмцээн өнгөрсөн сарын 15-нд онлайн хэлбэрээр зохион байгуулагдсан юм. Тус тэмцээнд Монголын баг пом төрлийн хосын төрөлд хүрэл, хип хоп хосын төрөл болон багийн төрөлд хүрэл медаль хүртсэн байна. Энэхүү тэмцээнд манай улсын гимнастикийн тамирчид өрсөлдсөн бөгөөд тэдний медалийг өчигдөр баталгаажуулжээ.
Б.Жаргал