Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх спортын салбарт өндөр гавьяа зүтгэл гаргасан зарим хүнийг маргааш 14:00 цагт шагнахаар болжээ. Тухайлбал, энэ салбараас маргааш хоёр хөдөлмөрийн баатар, гурван гавьяат төрөх нь. Пауэрлифтингийн төрөлд “Токио-2020” паралимпын наадмаас алтан медаль хүртсэн дэлхийн аварга, дэлхийн цомын аварга, Азийн наадмын аварга, дэлхийн дээд амжилт эзэмшигч Э.Содномпилжээ, жүдо бөхийн олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин М.Уранцэцэг нарт хөдөлмөрийн баатар цол хүртээхээр болсон байна. Мөн пауэрлифтингийн дасгалжуулагч Д.Баттулга, чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, “Женко” клубыг үүсгэн байгуулагч Х.Баттуул, хүндийн өргөлтийн дасгалжуулагч Ц.Хосбаяр нарт гавьяат дасгалжуулагч цол олгох юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (5)