Тэрэжилийн “Хангай ресорт” жуулчны баазад Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны уулын жимийн УАШТ энэ сарын 20-нд болно. Гурав дахь удаагийн тэмцээн уулын таван зайд болох бөгөөд 18-29 насны тамирчид 15 км-т уралдах бол 30-39 насныхан 12 км-т, 40-49 насныхан 9 км, 50-59 насныхан 6 км-т, 60-аас дээш насныхан 3 км-ын зайд уралдах юм байна. Харин багийн төрөлд эрэгтэй, эмэгтэй тус бүр таван тамирчин уралдах аж. Тус холбооноос хүйтэн сэрүүний нөхцөл байдалтай уялдуулан тамирчдын санал асуулга дээр үндэслэж, уулын жимийн 56 км-ын зайн гүйлтийн цуцалжээ.
Б.Жаргал