Бадминтоны "Эрдэнэт опен-2021" сонирхогчдын багийн 10 дахь удаагийн тэмцээн "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Сэлэнгэ баазад боллоо. Тэмцээнийг тоглолтын дөрвөн талбай, тамирчид, үзэгчийн суудлыг тусгай зориулалтын зүйлээр тусгаарлан УОК-н зөвлөмжийн дагуу зохион байгуулсан гэдгийг тодотгоё. Тэмцээнд 26 багийн 104 тамирчин өрсөлдсөн байна. Монголын шилдэг дөрвөн хос тоглогчдын халз өрсөлдөөнд М.Батдаваа, Ж.Гэрэлсүх нар алтан медаль хүртсэн бол 18-39- насны ангилалд Налайх дүүргийн баг, 40-өөс дээш насанд Улаанбаатар хотын баг алтан медаль хүртжээ.
Б.Жаргал