Монголын хөлбөмбөгийн холбооны нийтийн хөлбөмбөгийн хөгжүүлэх хүрээнд жүжигчин, продюсер М.Оргилтой хамтран ажиллахаар болжээ. М.Оргил нь Олон улсын хөлбөмбөгтэй үйл ажиллагааны хувьд уялдаа холбоо, гүүр нь болж ажиллах юм.
Түүнийг МХБХ-ны ЕНБД Д.Тэрбаатар болон Маркетингийн хэлтсийн дарга Э.Амарсайхан нар хүлээн авч уулзаж, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж мөн элч төлөөлөгчийн тэмдэг, үнэмлэхийг гардуулан өглөө.
Б.Жаргал