Үндэсний бөхийн цол, чимэг олгох “Бүх цэргийн наадам” энэ бямба гаригт Монгол бөхийн өргөөнд болно. 30 дахь удаагийн барилдаанд цэрэг, хүчний таван спорт хороонд харьяалагддаг аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх зодоглоно. Энэхүү барилдаанд хамгийн олон түрүүлсэн бөх нь дархан аварга Г.Өсөхбаяр, улсын харцага А.Бямбажав, улсын начин Д.Цогзолдорж нар тус бүр хоёр түрүүлжээ. Анхны барилдаан 1992 онд болоход улсын начин С.Дэлгэрбат түрүүлж байв.
Сэтгэгдэл (1)