“Бээжин-2022” өвлийн олимпын наадам эхлэх мөч ойртсоор. Энэ цаг үед манай улсын биатлоны шигшээ баг олимпын эрх авахаар бэлтгэл сургуулилтаа Европын улсуудад хангаж байна. Тэд Шведийн Идре хотод болох олимпын эрхийн тэмцээнд энэ сарын 23-нд өрсөлдөх хуваарьтай байгаа юм. Өнөөдөр манай биатлоны шигшээ багийн туслах дасгалжуулагч Б.Туул, багийн эмч Ц.Туул нар баг тамирчдын бэлтгэл сургуулилтаа хангаж буй Австрийг зорьж байна.
Б.Жаргал