АНУ-ын Лас Вегас хотод жиү жицү бөхийн ДАШТ болж байна. Энэ тэмцээнд манай улсаас 21 тамирчин өрсөлдөж байнаа бөгөөд өнөөдөр тэмцээний 76 кг-ын жинд Б.Бундхорол алтан медаль хүртэж төрийн дуулалаа эгшиглүүллээ. Тус тэмцээнд Америкт ажиллаж амьдарч буй таван монгол бөх эх орныхоо нэрийн өмнөөс барилдахаар шигшээ багтайгаа нэгджээ.