Олон улсын сонирхогчдын боксын холбоо (AIBA)-ны ерөнхийлөгч ОХУ-ын тэрбумтан Умар Кремлёв манай оронд айлчилж байна. Тэрбээр Азийн оронд айлчлах айлчлалаа Монгол Улсаас эхлүүлж буй нь энэ. Түүнийг ирсэнтэй холбогдуулан Туркийн нийслэл Станбул хотод болох боксын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-д эх орноо төлөөлөн тулалдах Монголын баг тамирчдыг сонгон шалгаруулах сорил тэмцээнийг зохион байгуулж байгаа юм байна.
Тэрбээр тус тэмцээний финалын тулаан үзэж сонирхохоос гадна өнөөдөр үндэсний шигшээ багтай хамт бэлтгэл хийжээ. Цаашлаад Буянт ухаа спортын ордон, мөсөн өргөөний үйл ажиллагаатай танилцах юм. Түүнчлэн Биеийн тамир спортын хорооны удирдлагуудтай уулзах ба Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхах хуваарьтай юм байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)