Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр спортын салбарт үнэмлэхүй гавьяа байгуулсан зарим хүнд төрийн дээд одон медаль гардуулсан. Жүдо бөхөөс М.Уранцэцэг хөдөлмөрийн баатар, О.Ууганбаатар, Д.Төмөрхүлэг нар гавьяат тамирчин болсон бол Саейд Моллай Сүхбаатарын одон хүртээв. М.Уранцэцэг жүдо бөхийн спортоос төрөн гарсан зургаа дахь Хөдөлмөрийн баатар юм. Тэрбээр өчигдөр шагналаа гардан авсныхаа дараа Спортын төв ордны жүдо бөхийн дэвжээндээ хүндэтгэл үзүүлсэн байна. Энэ үеэр олимпын мөнгө, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, гавьяат дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од, Ш.Цэвэлмаа болон шигшээ багийн тамирчид нь түүнд хүндэтгэл үзүүлжээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)