АНУ-ын Лас Вегас хотод жюү жицү бөхийн ахмадын ДАШТ болж байна. Тэмцээний хар бүсний М2 ангиллын 76 кг-ын жинд Дамдины Сүлдбаяр мөнгөн медаль хүртлээ. Д.Сүлдбаяр нь цагтаа жүдо бөхийн шигшээ багт бэлтгэл сургуулилт хийж, олон улсын тэмцээнд оролцож явсан удаатай. Тэрбээр “Москва-1980” олимпын наадмын мөнгөн медальт, Ардын багш, гавьяат тамирчин Ц.Дамдины хүү юм.