Норвеги улсын Ставангер хотод пауэрлифтингийн хэвтээ шахалт, суулт, таталтын төрлийн ДАШТ болж байна. Энэ тэмцээнд манай улсаас хоёр тамирчин оролцоход хэвтээ шахалтын 105 кг-ын жинд Дашзэвэгийн Түмэнжаргал цээжиндээ 325 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, Норвеги улсад төрийн дуулалаа эгшиглүүллээ. Д.Түмэнжаргал 325 кг-ыг шахснаар дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ. Тус жингийн дэлхийн дээд амжилт өмнө нь 324 кг байв. Д.Түмэнжаргал ДАШТ-ий гурав дахь алтан медаль зүүж буй нь энэ. Тэрбээр өмнө нь тус тэмцээнээс хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байсан юм. Тэр пауэрлифтингийн ДАШТ-ээс зургаан медаль хүртсэн Монголын цор ганц тамирчин болж байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)