Өнөөдөр Монгол бөхийн өргөөнд цол, чимэг олгох Бүх цэргийн наадам болно. Өнөө жил хүчний спорт хорооны харьяалалгүй болон гурван сараас дээш нийгмийн даатгал төлөөгүй бөхчүүдийг оруулахгүй юм байна.
Харин энэхүү барилдаан нийт 30 удаа болсон бөгөөд дархан аварга цолтой нэг, улсын аварга хоёр, гарьд хоёр, заан нэг, харцага гурав, начин цолтой 13 бөх төрөн гарсан юм. Үндсэндээ тус барилдаанд түрүүлсэн гурван бөх өдгөө аварга цолонд хүрчээ.
Анхны барилдаан 1992 онд болоход улсын начин С.Дэлгэрбат цэргийн заан цолтойдоо түрүүлж байв. Хамгийн олон түрүүлсэн бөх нь дархан аваргаа Г.Өсөхбаяр, харцага А.Бямбажав, начин Д.Цогзолдорж нар тус бүр хоёр түрүүлсэн байна.
Б.Жаргал