Узбекийн нийслэл Ташкент хотод самбо бөхийн ДАШТ болж байна. 231 мянган ам.долларын шагналын сантай энэхүү тэмцээнд манай улсын баг тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Н.Баярмаа мөнгөн медаль хүртэв. Харин хоёр дахь өдөр 59 кг-ын жинд Б.Алтангэрэл хүрэл медаль хүртжээ.