Монгол бөхийн өргөөнд Бүх цэргийн цол, чимэг олгох үндэсний бөхийн барилдаан болж байна. Барилдааны гурвын даваанд аймгийн арслан Х.Мэндбаяр хүчтэй аймгийн заан М.Лхагвагэрэлийг амлан уналаа. Х.Мэндбаяр энэ барилдаанд хүч үзэж буй бөхчүүдийн хамгийн ахмад (46 настай) нь. Түүнд амлуулсан М.Лхагвагэрэл нь саяхан болж өндөрлөсөн чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн, тус баяр наадмын отгон барилдаанд үзүүрлэж байв. М.Лхагвагэрэлийг энэ барилдаанд түрүүлнэ хэмээн бөх сонирхогчид таамаг дэвшүүлж байгаа юм.
Б.Жаргал