Монгол бөхийн өргөөнд Бүх цэргийн цол олгох үндэсний бөхийн барилдаан болж байна. Энэ барилдаанд Булган аймгийн Сайхан сумын харьяат, сумын харцага Б.Бат-Эрдэнэ цэргийн начин цолны болзол хангалаа. Тэрбээр нэгийн даваанд аймгийн арслан Д.Тогтохжаргал, хоёрын даваанд хурц арслан Э.Даваажаргал, гурвын даваанд хурц арслан М.Адъяахүү, дөрвийн даваанд хурц арслан Б.Номиндалай нарыг давсан байна. Харин тавын даваа буюу цэргийн начин цолны даваанд хурц арслан Г.Өсөхбаярыг давлаа. Бүх цэргийн наадмын хамгийн сайн нь гэвэл түүнийг нэрлэнэ. Тэрбээр аймгийн арслан цолтой таван бөхийг давсан юм. Түүнд уран барилдааны шагнал олгожээ.
Б.Жаргал