Монгол бөхийн өргөөнд Бүх цэргийн цол, чимэг олгох үндэсний бөхийн барилдаан болов. 30 дахь удаагийн барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат, чөлөөт бөхийн "Токио-2020" олимпын наадмын шагналт байр, ДАШТ-ий хүрэл медальт, аймгийн заан М.Лхагвагэрэл түрүүлж, цэргийн арслан цол хүртлээ. Тэрбээр өнгөрсөн жилийн тус барилдаанд үзүүрлэж байв. Харин аймгийн арслан Э.Сумъяабат үзүүрлэж, чимэг нэмлээ. Их шөвөгт хурц арслан Э.Ууганбаяр, аймгийн арслан Г.Бадрах нар шалгарлаа. Тус барилдаанд "Алдар" спорт хороо 16, "Хүч" долоо, "Сүлд" хоёр, "Хилчин" дөрвөн түрүүтэй бөгөөд өнөөдөр түрүү, үзүүрт шалгарсан бөхчүүд хоёул "Хилчин" спорт хорооных юм.
Б.Жаргал