Монголын таеквондогийн холбооны ерөнхийлөгч Б.Онон БНСУ-д айлчилж байна. Азийн таеквондогийн холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга болон шүүгчдийн зөвлөлийн дарга нартай уулзан дараах асуудлаар санал солилцсон байна. Эхлээд 2022 онд Улаанбаатар хотод зохион байгуулагдах өсвөр, залуучууд, пара-таеквондогийн Азийн АШТ-ий зохион байгуулалт, “Mongolia Open” олон улсын тэмцээнийг Азийн таеквондогийн холбооны 2022 оны тэмцээний хуваарьт оруулах зэрэг чухал асуудлуудыг авч хэлэлцэн харилцан тохиролцсон байна.
Б.Жаргал