БНХАУ-ын Вуши хотод таеквондогийн насанд хүрэгчдийн ДАШТ болох бөгөөд тус тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдөх баг тамирчдыг сонгон шалгаруулах сорил тэмцээн болов. Энэхүү сорил тэмцээний эрэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Ё.Пүрэвдаш, 58 кг-д Т.Энхжин, 63 кг-д Д.Чинзориг, 68 кг-д Э.Буяншагай, 74 кг-д Ц.Баянбат, 80 кг-д А.Азбаяр нар дэлхийн шилдгүүдтэй тулалдахаар болжээ. Харин эмэгтэйчүүдийн 49 кг-ын жинд Б.Учрал, 57 кг-д Д.Бямбажаргал, 62 кг-д Ж.Ичинхорлоо нар ДАШТ-д рсөлдөх эрхээ авлаа. Баг тамирчдын батламжийг Монголын Таеквондогийн холбооны Дэд Ерөнхийлөгч Э.Батмагнай, Ерөнхий нарийн бичгийн дарга А.Түмэнжаргал нар гардуулан өгч амжилт хүслээ.
Б.Жаргал