Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өнөөгийн нөхцөл байдлын талаар эдийн засагчид юу ярив?

2013-8-19
0
ЖИРГЭХ

    Өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд Монголын тэргүүлэх зэргийн эдийн засагчид дугуй ширээний уулзалт хийж, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын асуудлаар ярилцаж байна. Уг уулзалтад үе үеийн эрдэмтэн, докторууд болон санхүүгийн салбарт удирдах албан тушаал хашиж байсан хүмүүс оролцож байгаа юм. Тэд улс орны эдийн засгийн асуудлаар болон болон цаашид авах арга хэмжээ, үүсээд буй нөхцөл байдлаас гарах гарцын талаар ярилцаж, уулзалтаас гарсан шийдвэрийг Засгийн газар, УИХ-д өргөн мэдүүлэх юм байна. Эдийн засгийн асуудлаар мэргэжлийн түвшний судалгаа хийдэг эрдэмтэд цуглаж, мэргэжлийн түвшинд асуудлыг авч ярилцаж байгаа нь өнөөдрийн уулзалтын онцлог аж.

Эдийн засагт үүсээд буй нөхцөл байдлын талаар эдийн засагчид ингэж ярьж байна.

    P1170196 Эдийн засгийн ухааны доктор, МАН-ын ЭЗБХ-ны дарга Б.Очбадрах: Бондын мөнгө хаачсан, хэний гараар орсныг ярилцах хэрэгтэй

-    Эдийн засгийн нөхцөл байдал ерөнхийдөө хүндхэн болчихлоо. 1.3 тэрбум долларын гадаад худалдааны алдагдалтай болж, гадны хөрөнгө оруулалт хоёр дахин багаслаа. Валютын ханш их хэлбэлзэж байна. Улсын төсөв 20-иод хувиар тасрах нь тодорхой боллоо. Нүүрсийг 35 сая тонноор экспортлоно гэж үзэж байсан бол өнөөдөр дөнгөж 7 сая тонныг экспортлосон байна. Уул уурхайг хэт шүтэж, бусад салбараа олигтой хөгжүүлээгүйн хар гай гарч ирж байна. Харин Засгийн газар 1.5 тэрбум долларын бонд авч, түүнийг эргэлдүүлснээр харьцангуй гайгүй байна. Гэхдээ бондын мөнгийг зөв зарцуулж, чадсан нь бас л эргэлзээтэй. Энэ их хөрөнгийг оруулж ирчихээд валютын ханшийг барьж чадахгүй байна гэдэг чинь эргэлзээтэй байгаа юм. Харин ч долларын ханш буурах ёстой байтал эсрэгээрээ өсч байна. Өнөөдөр Монгол банкинд нөөц байна уу, үгүй юу. Хоёр засгийн газар солигдож байхад Шинэчлэлийн Засгийн газарт 2.8 тэрбум долларын нөөцтэй хүлээлгэж өгсөн. Нэмээд 1.5 тэрбум доллар авсан. Тэр их мөнгө хаачсан, хэний гараар орсон талаар бид ярих ёстой.  Дээрээс цахилгаан болон усны үнийг нэмчихлээ. Энэ мэтээр УИХ-аар бодлогын түвшинд ярихгүйгээр суурь үнийг нэмж байгаа нь инфляцийг хөөрөгдүүлж байна. Энэ бүх асуудлын цаана бид ард түмний нуруун дээр хүнд ачааг нэмэхгүйгээр эдийн засгийн хямралаас яаж гарах асуудлаар ярилцах ёстой юм. Яаралтай УИХ-ын чуулган хуралдаж, эдийн засгийн асуудлаар ярилцах хэрэгтэй байна. УИХ, Засгийн газар, Монгол банк хамтарсан шийдвэр гаргах ёстой.

P1170196Эдийн засгийн ухааны доктор Н.Дашзэвэг: Үр ашиггүй зардлаа танамаар байна

-    Ханшийн хэлбэлзэл маш их хүчтэй тусч эхэллээ. Юань хоёр сарын өмнө 230 байсан бол өнөөдрийн байдлаар 257 төгрөг болсон байна. Нэг юань 20-30 төгрөгөөр нэмэгдэхээр өнөөдөр наймаа хийж байгаа хүмүүсийг их алдагдалд оруулж байгаа юм.  Хоёрдугаарт улсын төсвийн орлого их хэмжээгээр тасарч байна. Ялангуяа нүүрсний экспорт үндсэндээ зогсчихлоо. Тэгэхээр энэ оны бүтээн байгуулалтын ажлууд тасрахаар харагдаж байна. Уул уурхай хүнд байдалтай байна. Гадны хөрөнгө оруулалт зогссон учраас ажилгүйдэл бий болж байна. Эдгээр нь эмх замбараагүй, тооцоогүй, мөнгийн нийлүүлэлт, хөрөнгө орлогыг хийж байгаа Засгийн газрын бодлоготой холбоотой. Засгийн бодлого цэгцтэй байж,  Монгол банкны бодлоготой уялдаж чадахгүй байгаатай холбоотойгоор энэ бүх асуудал үүслээ. Ханш өсч байгаа явдал бол цэвэр бодлогын алдаа. Бид юанийн ханшийг тогтвортой байлгах бүрэн боломжтой байсан. Монгол банк төгрөгөө юаниар солиод 2 тэрбум төгрөгийн юанийг Хятадын банкнаас авах эрхтэй байгаа. Өнгөрсөн хавар нэг тэрбум доллартай тэнцэх юанийг төгрөгөөр сольж аваад тэгээд 225 төгрөгөөр зарж байсан бол өнөөдөр юанийн ханш унахгүй байсан. Одоо яаралтай УИХ, үндэсний аюулгүй байдлын зөвлөл Засгийн газрын байр суурийг сонсох ёстой. Ялангуяа Эдийн засгийн хөгжлийн яам улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг юу гэж үзэж  байгаа, ямар шалтгаанаар ийм байдалд хүрэв обьектив сүбьектив шалтгаан нь юу байв, гарах арга зам, төлөвлөгөө, хөтөлбөрүүд юу байна гэдгийг тайлбарлах ёстой. Үүнтэй нэгэн зэрэг хөндлөнгийн эрдэмтэн, судлаачид, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэн бас саналаа хэлэх ёстой. Үүнээс ойрын хугацаанд яаралтай авах арга хэмжээ болон дунд хугацаанд авах арга хэмжээнүүд гарна. Ингэвэл эдийн засгийн хүнд байдлаас амархан гарна. Хүндрэлээс гарах хамгийн эхний арга бол үр ашиггүй зардлаа багасгах ёстой. Хэрэггүй зардлаа бууруулж, илүү дутуу зардлаа танах ёстой. Төсвийн албан хаагч нарын цалинг багасгадаг арга ч олон улсад байдаг. Засгийн газрын бондыг ямар ч техник эдийн засгийн үндэслэлгүй зүйлд үрж байна. Хатуугаар хэлбэл бондын үнэ 10 хувиар унасан байна. Тэгэхээр бондын мөнгийг АН-ын хэсэг компаниуд тендергүйгээр хуваагаад авчихлаа. Чингис бондод хяналтын зөвлөл байх ёстой. Хөндлөнгийн эрдэмтэн судлаачдыг оролцуулаад энэ асуудлаар өргөн хүрээнд ярих ёстой.

P1170204 Эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуун: Бүх алдагдлыг татвар төлөгч нар үүрэх ёсгүй.

- Бизнесийн орчны гажуудал манай улсыг хүнд байдалд оруулж байна гэж бодож байна. Бизнесийн орчноо сайжруулах хэрэгтэй байна. Зөвхөн улсын бондоор амьдрах юм бол хэцүү байдалд орно. 2012 онд хувийн хөрөнгө оруулалт нийт хөрөнгө оруулалтын 80 хувийг эзэлж байсан. Хувийн хөрөнгө оруулалт зогсчих юм бол энэ улс зогсонги байдалд орно. Төсвийн алдагдалтай, хөрөнгө оруулалт зогсчихоор татварын орлого нь орохоо больж байгаа юм. Тэгэхээр эргээд татвараа нэмэгдүүлэхээс айж байна. 2014 оны төсвийг батлах гэж байна. Тэгэхээр маш их хэмжээгээр татварыг нэмж магадгүй гэсэн айдас хүмүүсийн дунд байна. Татвар нэмж болохгүй. Энэ бүх алдагдлыг татвар төлөгч нар үүрч болохгүй. Хэрвээ тэгэх бол хүнд байдалд орно. Тэгэхээр одоогийн Засгийн газар татварын дарамтыг хийхгүй байх гэж найдаж байна. Бид энэ асуудлаар нухацтай сайн ярилцах хэрэгтэй байна.
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • jagii (202.21.113.74)
    ter tesetegnuud chin 350 saya togrog gej bga tiim hachin hiichiheed ajil ged bga
    2013 оны 08 сарын 20 | Хариулах
  • bi (124.158.109.242)
    shuumjleh ymaa saim shuumjil. bas ter hotiin toviin baahan tsetsguud yu ve. ter tsetsguudiig chin untei vadagshdee. bodood uzvel hichneen zuun say togrog gantshan zunii dotor hayaad duuslaa shuu deee. teneguudeee. iim hachin ym hiihee olioch. omnoos ni zurh ovdoh ymaa. ta nariin dotor hetsuu bish bnuu.
    2013 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    МАН-ыхан одоо л сөрөг хүчин шиг хөдөлж байна. Харийн ХХАА салбарыг сайн шүүмжилж байна шүү
    2013 оны 08 сарын 20 | Хариулах
  • зочин (103.11.195.194)
    ш а а ш а а Өмнө нь МАН-ынхныг татвариын мөнгө хулуулж байхад та нар хаана байсын тэр үед дуугараагүй байж бүх юм ил тод байхад юугаан гонгиноод байгаан Та нарыг иргэд таних ч үгүй мэдэх ч үгүй л юм байна
    2013 оны 08 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    8 цаг 14 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    8 цаг 49 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    12 цаг 33 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    12 цаг 56 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    13 цаг 21 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    14 цаг 45 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    14 цаг 47 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    15 цаг 9 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    15 цаг 14 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    16 цаг 43 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    16 цаг 46 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    17 цаг 27 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    18 цаг 25 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    18 цаг 38 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    18 цаг 47 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    19 цаг 9 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    19 цаг 36 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    19 цаг 36 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    19 цаг 36 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    19 цаг 41 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК