Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн талаар хэн, юу хэлэв?

2013-10-18
0
ЖИРГЭХ

  УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ асуудлыг чуулганы өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч ирц бүрдээгүйгээс хэлэлцэж амжаагүй юм.

  Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлийн талаар тавьсан илтгэлдээ, мөнгөний бодлогын гол зорилт нь инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгаж, макро эдийн засгийн болон санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн дархлааг сайжруулахад чиглэнэ. Энэ зорилтын хүрээнд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2014 оны эцэст 8 хувь, 2015-2016 онд 7 хувиас хэтрүүлэхгүй түвшинд байлгана. Үүний үр дүнд дунд хугацаанд макро эдийн засаг тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлнэ. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэж, уян хатан тогтох зарчмыг үргэлжлүүлэн баримтална гэдгийг онцлов.

BSN_9245

   Монголбанкны ерөнхийлөгчийн илтгэлээ үзэхэд, Монгол Улсын төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал 8 дугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.4 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 2.3 хувиар өндөр байна. Өмнөх онуудад хөрөнгө оруулалтаар голлон санхүүжигдэж байсан тоног төхөөрөмж болон бараа материалын импорт, түүнчлэн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний импорт энэ онд буурсан нь нийт импортыг 9.7 хувиар бууруулж, барааны гадаад худалдааны алдагдал 17.5 хувиар багасахад нөлөөлсөн хэдий ч үйлчилгээний гадаад худалдааны алдагдал 23.6 хувиар өссөн, орлогын дансны алдагдал тогтвортой байсан, урсгал шилжүүлэг 55.1 хувиар буурсан нь ийнхүү урсгал дансны алдагдал өсөхөд нөлөөлсөн байна. Өнгөрсөн онд дэлхий дахинд хөрөнгө оруулалтын урсгал 18 хувиар буурсны зэрэгцээ хөгжиж байгаа орнуудад Хятад улсаас хийсэн хөрөнгө оруулалт 50 хувиар багассан, бүс нутгийн хөрөнгө оруулалтын орчинд тодорхой бус байдал үүссэн, дотоодын хууль эрх зүйн орчинд гарсан сөрөг өөрчлөлт, хөрөнгө оруулалтын тогтворгүй, тодорхой бус байдлын улмаас Монгол дахь бага, дунд хэмжээний хөрөнгө оруулалт огцом буурсан, Оюутолгой төслийн ил уурхайн хөрөнгө оруулалтын үндсэн хэсэг хийгдсэн, далд уурхайн төслийн санхүүжилттай холбоотой асуудал удааширсан зэрэг хүчин зүйлс нь Монголд орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын цэвэр дүнг оны эхний 8 сард 47 хувиар буюу 1.6 тэрбум ам.доллараар буурахад нөлөөлөв. Ингэснээр өмнөх онуудад урсгал дансны алдагдлыг бүрэн санхүүжүүлж байсан хөрөнгө, санхүүгийн тэнцлийн ашиг 48.9 хувиар буурч, төлбөрийн нийт тэнцэл 1.4 тэрбум ам.долларын алдагдалтай болоод байгаа аж.

  Мөн энэ оны эхний 8 сард төсвийн зарлагын гүйцэтгэл 76.5 хувь, тэнцвэржүүлсэн орлогын гүйцэтгэл 94.8 хувийн биелэлттэй, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 131.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Орлогын гүйцэтгэл харьцангуй өндөр хувьтай гарсан нь төсвийн дахин төлөвлөлт хийж, тэнцвэржүүлсэн орлогыг 2013 оны батлагдсан төсвөөс 945.7 тэрбум төгрөгөөр бууруулсантай холбоотой байна. Цаашид 2013 оны төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс нэмж тасрах эрсдэлтэй хэвээр байна. Иймд төсвийг хэт өөдрөгөөр төсөөлөхгүй байх, төсвийн төлөвлөлтийг илүү бодитой, үндэслэл сайтай хийх нь чухал байгааг улсын 2014 оны төсөвт харгалзан үзэх нь зүйтэй байна гэж Монголбанк үзэж байгаа юм байна.

  Улсын төсөвт суугаагүй буюу түүнээс гадуур хийгдэж буй төсөвтэй адилтгах хөрөнгө оруулалт нь гадаадын шууд хөрөнгө оруулалтын огцом бууралтын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг саармагжуулж байгаа боловч энэ нь дунд, урт хугацаанд төсвийн дарамтыг нэмэгдүүлэхээр байна. Тухайлбал, 10 жилийн хугацаатай “Чингис” бондын хөрөнгөөр санхүүжигдэж байгаа дэд бүтцийн 5 төсөл (авто зам, дэд бүтэц, шинэ төмөр зам, Таван толгойн цахилгаан станц зэрэг)-ийн эргэн төлөлт болон хүүний төлбөр нь ирэх онуудын төсөвт суух бөгөөд эдгээр төслүүдэд нийтдээ 1,490 тэрбум төгрөг (921.7 сая ам.доллар) зарцуулахаар баталсан байна. Энэ нь 2013 оны ДНБ-ий хүлээгдэж буй гүйцэтгэлийн 8.8 хувьтай тэнцэх дүн юм. Иймээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу энэ оны төсвийн алдагдлыг ДНБ-ий 2 хувиас хэтрүүлэхгүй байхаар Засгийн газар үүрэг хүлээн ажиллаж байгаа нь улсын зээлжих зэрэглэл тогтоогч агентлагууд, хөрөнгө оруулагчид, олон улсын санхүүгийн байгууллагуудад Монгол Улсын макро тогтвортой орчин хангагдахаар байна гэсэн итгэлийг төрүүлнэ. Монгол Улсын Засгийн газрын бонд болон түүний баталгаатай бондыг гадаад зах зээлд арилжаалан, эх үүсвэр бүрдүүлсэн нь өнгөрсөн 8 улирлын турш муудсан үзүүлэлттэй байгаа гадаад эдийн засгийн орчинд дотоодын санхүүгийн болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахад туйлын чухал нөлөө үзүүлсэн билээ. Гэхдээ урсгал тэнцлийн алдагдал буурахгүй байгаа өнөөгийн орчинд улсын гадаад өрийн тогтвортой байдлыг хангаж, төлбөрийн тэнцлийн болон өрийн болзошгүй хямралаас сэргийлэхэд анхаарах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа Монголбанкны ерөнхийлөгч хэллээ.
BSN_9245
 Санхүүгийн болон макро эдийн засгийн болзошгүй хямралаас сэргийлэх зорилгоор Монголбанкнаас сүүлийн 11 сарын турш хэрэгжүүлсэн цогц арга хэмжээний үр дүнд банкны салбарт зээлийн тасалдал бий болоогүй бөгөөд 2013 оны эхнээс мөнгө, зээлийн өсөлт тогтвортой байна. Энэ оны 1 дүгээр улирлаас хойшхи хугацаанд банкны салбарын зээлийн өсөлтийн хурд нэмэгдсээр 8 дугаар сарын байдлаар 46.6 хувийн өсөлттэй гарсан нь М2 мөнгөний 20.2 хувийн өсөлт болон нэрлэсэн ДНБ-ий 20.5 хувийн өсөлттэй харьцуулахад өндөр үзүүлэлт болов. Хэдийгээр мөнгө, зээлийн үзүүлэлтүүд тогтворжиж, өсөх хандлагатай болсон ч, банкны системийн эрсдэлийг бууруулах, банкуудын төлбөрийн чадварыг хадгалах, болзошгүй эрсдэлийг даах чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээг Монголбанкнаас авах болно гэдгээ мэдэгдлээ.

  Монголбанк мөнгөний бодлогын зорилтын хүрээнд үнийн тогтвортой байдлыг хангах буюу хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгаж, санхүүгийн зуучлалыг гүнзгийрүүлэх, макро тогтвортой байдлыг хангах, иргэдийн бодит орлогыг хамгаалах үүднээс 2014 онд инфляцийг 8 хувь, 2015-2016 онуудад 7 хувиас хэтрүүлэхгүй түвшинд байлгах зорилт тавьж байгаа. Энэ зорилтод хүрэхийн тулд мөнгөний уламжлалт ба уламжлалт бус бодлого, арга хэрэгслийг хослуулан хэрэгжүүлэх замаар дотоодын үнийн тогтвортой байдлыг хангаж, иргэдийн бодит орлогыг хамгаалах болно гэлээ.

  Мөнгөний уламжлалт бус бодлогын хүрээнд “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийг үргэлжлүүлж, үр дүнг цаашид сайжруулна. Учир нь Монгол Улсад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн механизм олон жилийн турш үр ашиг муутай, тогтвортой бус байснаас нийлүүлэлтийн гаралтай буюу зардлын шалтгаантай инфляци байнга өндөр байж, тэр нь хэрэглээний үнийн индексийг олон жилийн турш хоёр оронтой тоонд байлгаж ирсэн. Өндөр инфляцитай орчинд эдийн засгийн тогтвортой өсөлт хангагдахгүй тул Монголбанкнаас нийлүүлэлтийн гаралтай инфляцийн дарамтыг багасгах арга хэмжээг Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага гарсан. Иймээс “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах”, “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах”, “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах”, “Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээглэхүүний өртгийг бууруулах”, “Нүүрсний аюулгүйн нөөц бүрдүүлэх, түлш, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах, эрчим хүчний үнэ, тарифыг тогтворжуулах” гэсэн 5 дэд хөтөлбөрийг Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байна. Эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлснээр махны үнийн өсөлт өнгөрсөн 3 жилийн дунджаас 2.1 дахин бага, гурилын үнэ тогтвортой, 2011-2012 онуудад 190 төгрөг, 310 төгрөгөөр огцом өсч байсан А92 шатахуун, дизель түлшний үнэ маш тогтвортой, газрын тосны бүтээгдэхүүний биет нөөц өнгөрсөн 3 жилийн дунджаас 2.2 дахин нэмэгдсэн, суурь инфляци өнгөрсөн 3 жилийн дунджаас 5.9 хувиар, хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляци өнгөрсөн 3 жилийн дундажтай харьцуулахад улсын хэмжээнд 3 нэгж хувиар, Улаанбаатар хотод 4.2 нэгж хувиар тус тус буурсан, эдийн засгийн бодит өсөлт дэх хувийн хэвшлийн оролцоо 127 хувиас 147 хувь болон өсч, Засгийн газрын оролцоо 12 хувиас 6 хувь болж буурсан, мөнгө, зээлийн үзүүлэлтүүд тогтвортой болсон, эдийн засгийн бодит өсөлт тогтвортой өндөр түвшинд хадгалагдсан зэрэг үр дүнд хүрээд байгаа. Үнийн тогтвортой байдлыг хангах нь төв банкны зүгээс эдийн засгийн өндөр, тогтвортой өсөлтөнд оруулж буй үндсэн хувь нэмэр. Иймд Монголбанк инфляцийг боломжит нам, тогтвортой түвшинд байлгаснаар дунд хугацаанд эдийн засаг тогтвортой өсч, иргэдийн бодит орлого, ажлын байр хамгаалагдах, санхүүгийн тогтолцоо үр ашигтай ажиллах орчин бүрдэнэ гэж үзэж байгаа гэдгээ хэллээ.

BSN_9245
  Мөн хэдийгээр Монголбанк инфляцийг онилох мөнгөний бодлогын арга хэлбэрт албан ёсоор шилжээгүй байгаа хэдий ч уг бодлогын онцлог, давуу тал болох макро эдийн засгийн хэтийн төлөвт суурилан, ирээдүйг харсан мөнгөний бодлогыг хэрэгжүүлж хэвших, инфляцийн зорилтыг хангах замаар инфляцийн хүлээлтийг төлөвшүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байгаа. Энэ хүрээнд Монголбанк ЕСБХБ-ны техник туслалцаагаар OGResearch байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа “Төсөөлөл бодлогын шинжилгээний систем (FPAS)”-ийг ашиглан төсөөлөл хийх тогтолцоог 2014 онд нэвтрүүлснээр бодлогын хариу үйлдэл, эдийн засаг дахь сөрөг нөлөөллийн шалтгаан, эдийн засаг хэрхэн ажилладаг талаарх төрөл бүрийн таамаглалуудаас гарсан эрсдэлүүдийг авч үзэх боломжтой болж, мөнгөний бодлогын шийдвэр гаргалт улам сайжирна гэдгийг онцлов.

  Түүнчлэн гадаад зах зээлээс шалтгаалан дотоодын эдийн засагт үүсч болох аливаа сөрөг нөлөөллийг зөөлрүүлж, урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих нэг суурь нөхцөл нь уян хатан ханшийн өнөөгийн бодлогыг тууштай баримтлах явдал гэж үзэж байгаа. Иймд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэж, уян хатан тогтох зарчмыг Монголбанк үргэлжлүүлэн баримтлах болно гэлээ.

  Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо хуралдаанаараа хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ тухай танилцуулгыг байнгын хорооны гишүүн С.Дэмбэрэл хийлээ. Мөн УИХ дахь АН, МАН-ын бүлгүүд төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн талаар гаргасан дүгнэлтийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Н.Энхболд нар танилцуулсан юм.

  Дараа нь гишүүд Монголбанкны ерөнхийлөгчийн илтгэл, Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асууж тодруулсан юм. Тухайлахад гишүүн Ц.Оюунгэрэл сүүлийн үед Монголбанк их хэмжээний бэлэн мөнгө хэвлэсэн, мөн хуримтлагдсан алдагдал 300 тэрбум төгрөгт хүрсэн, Засгийн газраас хараат ажилладаг гэсэн шүүмжлэл их байгаа талаар тодруулсан юм. Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Бэлэн мөнгөний өсөлт 2010-2012 онд жилд 31 хувь байсан бол энэ онд 6 хувиар өссөн. Монголбанкны балансын ашиг алдагдал нийтэд ил тод байдаг. Монголбанк ашгийн төлөө байгууллага биш. Банкны хуримтлагдсан алдагдал 300 тэрбум төгрөгт хүрээд байгаа гэдэг нь зөвхөн нэг жилийн тоо биш олон жилээс үүдэлтэй зүйл. Монголбанк энэ жил улсын төсөвт нэг ч төгрөг өгөөгүй, Засгийн газрын ямар нэг үнэт цаас эзэмшдэггүй” гэсэн хариулт өгөв. Мөн тэрээр валютын ханшийн өөрчлөлт нь гаднаас орж ирэх валютын урсгал татарсан, шууд хөрөнгө оруулалт эрс багассан зэрэгтэй холбоотой гэдгийг хэллээ.
BSN_9245
  Гишүүн Л.Хүрэлбаатар үнэ тогтворжуулах хөтөлбөрийг Засгийн газрын бондыг худалдан авах замаар хэрэгжүүлэх ёстой байсан юм биш үү гэдгийг тодруулахад Монголбанкны ерөнхийлөгч “Төв банкны тухай хуулийн дагуу Засгийн газартай хамтран эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Урьд нь Засгийн газрын бонд худалдан авах замаар ийм арга хэмжээ авдаг байсан нь буруу юм гэсэн байр суурьтай байдаг. Учир нь цөөн хэдэн аж ахуйн нэгж үнэд нөлөөлдөг байсан явдлыг багасгах үүднээс арилжааны банкуудаар дамжуулан хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм” гэлээ. Харин гишүүн Я.Содбаатар Монголбанк Засгийн газрын агентлаг маягаар ажилладаг, Засгийн газрын урдуур орж ажлыг нь шүүрч хутгалддаг явдлаа зогсоох хэрэгтэй гэдгийг сануулаад Засгийн газраас ирэх оны улсын төсвийг тооцохдоо хэрэглэж буй үнэ ханшийн үзүүлэлт Монголбанкны төсөөлөлтэй хэр нийцэж буйг тодруулав. Энэ талаар Н.Золжаргал ерөнхийлөгч хариулахдаа, сүүлийн үед Монголбанк Засгийн газрын агентлаг маягаар ажиллаж байна гэсэн яриатай санал нийлэхгүй байна, бид хуулиар хүлээсэн чиг үүргээ л хэрэгжүүлж байгаа. Эдийн засгийн гол тоон үзүүлэлтийг Эдийн засгийн хөгжлийн яамтай тохирч яваа. Валютын ханшийн тухайд Засгийн газар нэлээд эерэг төсөөлөлтэй байгаа юм билээ. Харин Монголбанкны тухайд ханшийн төсөөлөл таамаг хийдэггүй, энэ нь хуулиар хориотой гэсэн юм.

  Үүгэээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа. Чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан 14 цагаас эхэлж, Засгийн газраас Монголбанктай хамтран хэрэгжүүлж буй үнэ тогтворжуулах хөтөлбөрийн талаар Ерөнхий сайд мэдээлэл хийнэ. Дараа нь “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
4,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
    10 цаг 5 мин
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
    10 цаг 23 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
    10 цаг 30 мин
  • 4,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
    10 цаг 39 мин
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
    11 цаг 45 мин
  • “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    12 цаг 2 мин
  • Харвардын их сургууль эрдмийн үнэлгээг чанаржуулах зорилгоор “A” дүнгийн тоонд хязгаар тавихаар болжээ
    12 цаг 47 мин
  • Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    13 цаг 23 мин
  • Д.Трампын бэр асан Ванесса Трамп хөхний хорт хавдраар өвчилжээ
    13 цаг 54 мин
  • Элчин сайд Н.Оюундарь итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
    15 цаг 18 мин
  • С.Баярцогт: Ардчилсан нам засагт хамтрахгүй. Эрх баригч МАН-аас тийм санал ч ирээгүй
    15 цаг 22 мин
  • Трамп, Нетаньяху нарын утасны яриа "хурцадмал" өнгө аястай болжээ
    15 цаг 41 мин
  • Т.Отгонболд: “Багануур” ХК нүүрсний тонн тутамд 5 мянга гаруй төгрөгийн алдагдалтайгаар нийлүүлэлт хийж байна
    15 цаг 43 мин
  • Месси, Роналду хоёр удахгүй эхлэх ДАШТ-д “сүүлчийн бүжиг”-ээ ХАМТ хийх үү?
    16 цаг 12 мин
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
    16 цаг 33 мин
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
    16 цаг 34 мин
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
    16 цаг 51 мин
  • Арсенал клуб 22 жилийн дараа анх удаа Английн Премьер лигийн аварга боллоо
    17 цаг 5 мин
  • Монгол Улс НҮБ-ын Ойн форумыг даргална
    17 цаг 8 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
    17 цаг 18 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК