Аргентины шигшээ Швейцарийг 1:0 харьцаатайгаар хожиж шөвгийн наймд шалгарч үлдлээ. Аваргууд шөвгийн 16-д тунаж үлдсэн бөгөөд Швейцарь Лионел Мессигийн дамжуулалтыг таслан зогсоож чадсангүй. Швейцарийн хамгаалагч Блерим Дземали Аргентины довтолгоог зогсоож чадаагүй бөгөөд Реал Мадрид клубын хажуугийн довтлогч Ди Мариа багтаа гоол оруулсан юм. Сао Пауло хотын цэнгэлдэхэд болсон уг тоглолтыг 40 мянган орчим Аргентины фэн үзжээ. Швейцарийн шигшээ баг Аргентиныг нэг ч удаа хожиж байгаагүй юм.



