“Азтай савар-Амьтанд хайртай залуус” ТББ-аас солонгос хоолны газар нохойн махаар хоол хийж байна гэсэн мэдээллийг Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын газарт илрүүлжээ. Энэ дагуу Урт цагааны худалдаа үйлчилгээний
төвийн наймдугаар корпусын хоёр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Пхеньяан” гэх солонгос хоолны газарт шалгал явуулсан байсан. Шалгалтаар тус хоолны газраас 7.2 кг нохойн мах илрүүлсэн байна. Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс уг нохойны махыг зориулалтын дагуу устгаж, хоолны газрын үйл ажиллагааг тор зогсоосон байна. Мөн холбогдох хуулийн дагуу тус байгууллагад 960.0 төгрөгийн төлбөр ногдуулжээ.
Ингээд Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын газраас дээрх ТББ -д илгээсэн хариу мэдэгдлийг хүргэж байна.





















































Сэтгэгдэл (6)