
Тус сургуулийн захирал Ж.Янжмаа энэ талаар “Манай сургуулийг сайн мэддэг хүн хийсэн. Гэхдээ оюутан биш байх гэж бодож байна. Хэрэгтэн бүх камерыг салгасан ч төвд холбогдоогүй нэг жижиг камер байсныг анзаараагүй байсан. Бензин цацаж, гал тавьж байгаа дүрс тэнд үлдсэн байсан. Сургалтын албаны өрөөнд оюутнуудын бичиг баримт байдаг. Гал газар аваагүй учраас бичиг баримт зүгээр. Харин давхар хаалга, тэр орчмын шал шатсан. Төв сервер сургуулийн нэгдүгээр байранд байдаг. Хамгаалалт сайн болохоор хэрэгтэн тийшээ халдаж зүрхлээгүй байх. Хэрэгтэн эд зүйл эвдээгүй байгаа нь зөвхөн хорлон сүйтгэх зорилгоор сургуульд нэвтрээгүйг харуулж байна” гэсэн юм.
Сэжигтэн шилэн хаалгатай ангийн цонхыг хагалж ороод бензин цацаж гал тавьсан байна. Азаар гал газар аваагүй гэж эх сурвалжууд мэдээлж байна. Сахиул 07:00 цагийн үед сургуулиа шалгахаар хаалгаа онгойлготол битүү утаа байсан тул гал команд, цагдаа дуулжээ. Хэрэгтэнг одоо хүртэл олоогүй байгаа бөгөөд аймгийн цагдаагийн газраас хэд, хэдэн хүнийг сэжиглэж байгаа аж.
Т.Энхэлээ