Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагч Бело Хоризонте хотын гүүрэн зам нурсаны улмаас хоёр хүн нас барж, 22 хүн гэмтэж бэртжээ. Энэ хотод ирэх долоо хоногт хагас финалын тэмцээнүүд зохион байгуулагдах юм. Бүтээн байгуулалтын ажлын хүрээнд барьсан уг бетонон гүүр нь олон тээврийн хэрэгсэл зорчдог ачаалалтай газар ажээ. Ослын улмаас нэг автобус, ачааны машины эвдэрсэн байна. Эвдэрсэн гүүр нь Эстадио Минэрао цэнгэлдэх хүрээлэнд хүрч очих гал шугам гэнэ. Бразилийн ерөнхийлөгч Дилма Роузефф амиа алдсан хүмүүсийн төлөө харамсан гашуудаж буйгаа илэрхийлээд, тэмцээнийг саадгүй зохион байгуулна гэдгээ амласан байна.
















Сэтгэгдэл (2)