Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр “Алтанбулаг” авто замын олон улсын боомт 2014 оны долоодугаар сарын нэгний өдрөөс 24 цагаар ажиллаж эхэлжээ. Нээлтийн ёслолд “Алтанбулаг” боомтын захиргааны дарга П.Тогтохбаяр, “Сүхбаатар” боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Н.Үнэнбаатар, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын дарга Б.Баярмагнай, Хилийн 0101 дүгээр ангийн захирагч, хурандаа Ч.Дэлэг, Сэлэнгэ аймаг дахь Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний газрын дарга Р.Одмөнхболон хил хяналтын байгууллагуудын албан хаагчид оролцсон байна.



















































Сэтгэгдэл (1)